Зүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 8-13 градус, говийн бүс нутгаар 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 14-16 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 48 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.