Би одоо 30 настай. Эхнэр охинтойгоо амьдардаг. Нэгэн томоохон компанид ажилладаг албан тушаалаас минь болоод бүсгүйчүүд миний араас гүйдэг. Гэхдээ би эхнэрээсээ өөр хүнтэй сүүлэрч явж байгаагүй. Манай эхнэр дэндүү хартай, бас ааштай. Эхнэр маань надаас 7 насаар дүү. Ажил тарав уу үгүй юу хурдан ир гээд л дарамталчихна.

Найз нөхөдтэйгээ хааяа нэг уулзаад пиво уугаад сууж байхад давхиж ирээд хэрүүл хийгээд нүдний булай болгоно. Хамгийн хэцүү нь манай гэрийнхэнтэй таарахгүй юм аа. Би эхнэрээсээ болж ах эгч нартайгаа бараг тангараг тасарсан. Одоо бүр ээжтэй минь намайг муудалцуулаад байх юм.

Танай ээж чинь ингэдэг, гэрийнхэн чинь тэгж байна гээд биднийг хооронд нь хагаралдуулаад би ийм амьдралыг хүсээгүй. Одоо би эхнэртээ дургүй хүрдэг болсон. Гэртээ ирмээргүй санагддаг. Эхнэртэйгээ ээжтэйгээ зөндөө л ярилцаж үзсэн. Тухайн үед учраа ололцдог ч удахгүй ахиад л нөгөө асуудал үүснэ. Би эхнэрээсээ салмаар байна. Салах гэхээр охиноо бодоод салж чадахгүй байнаа. Яах вэ хүмүүс ээ.