Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, говь талын нутгаар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 11-16 градус, Алтайн өвөр говиор 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 16-18 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 2 градус хүйтэн, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус, Ховдын нутаг, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 3-8 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө нутгийн баруун хэсгээр 15-20 градус, зүүн хэсгээр 12-17 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 17-19 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 17-19 градус дулаан байна.