Би нэгэн охинтой 10 жилээсээ удаан найзалж ирсэн. Ийм зүйл тохиолдол нь чинээ санаж байсангүй ээ. Одоо би яахаа ёстойгоо сайн мэдэхгүй байна. Юу гэхээр тэр найз эмэгтэй маань намайг нэг залуутай танилцуулсан юм. Гэтэл тэр нь эхнэртэй байж. Би тэрийг нь огт мэдээгүй бас тэр залуу ч надад хэлээгүй 1 жил гаруй хугацаанд бид 2 дотно харилцаатай явсан. 

Би тэр залууд аль хэдийнээ сэтгэлээ алдчихсан. Түүнтэй уулзахгүй нэг ч өдөр байж чадахгүй. Гэтэл найз эмэгтэй маань намайг хүний нөхөртэй явалдсан бүүр тэрний хувьд янхан болж байгаа юм гэнэ. Яаж найз охиноо ингэж хэлж бүүр ийм хүнтэй танилцуулж ингэж амьдралыг минь үрж чадаж байнаа. Зарим найз эмэгтэйчүүд бол хүн биш юм байна гэдгийг ухаарлаа.