Малчид, ард иргэдийнанхааралд

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халуун хуурай салхитай агаарын хуурайшилт ихсэж байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2015 оны 04 дүгээр сарын 25-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно.

Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, Салхи баруунаас Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 16-18 метр, бусад нутгаар секундэд 12-14 метр хүрч ихэнх нутгаар шороон шуурга шуурна. Алтай , Хангайн уулархаг нутаг, Идэр , Тэс, Байдрагийн голоор 13-18 градус,Увс нуурын болон Дархадын хотгороор 17-22 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 24-26 градус дулаан байна. Өглөө 06 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 32 хувь, агаарын даралт 869 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.