Эмэгтэйчүүдийн үерхэл гоё ч үнэн хэрэгтээ амьдралын дайсан… Үй зайгүй үерхэж унтах, идэх хоолоо хувааж орж гарсан ч хамт уйлж дуулж баяр хөөртэй он жилүүд өнгөрөөсөн найз маань араас минь хутгаа зоолоо.

2-лаа нэг л мэдэхэд сайн хань сайхан үр хүүхэдтэй болцгоосон. Аз жаргалтай амьдрал босгосон. Нэг л өглөө найзын минь хань зуурдаар өнгөрснийг бодохоор аймар… Гэрэл гэгээтэй өдөр гунигаар дүүрсэн, сэтгэл гэж түнэр харанхуй. Би өөрийн ханийг сэтгэлээр нь дэмж хамт байж байгаад ир, найзийг минь сайн халамж тавиараа гэж явуулсан гэтэл миний амьдралыг харанхуй нөмөрч тэнгэр нураж хүүхдүүд минь өнчирч үлдлээ. Хэн сайн найзынхаа нөхрийн өвөрт орж амьдралыг минь утгагүй болгоно гэж санах билээ.