Одоогийн охидууд их задгай болж бас их гадуур хоноглодог болсон бололтой. Саяхан найз хүүхэнтэйгээ түүний охиныг шөнөжин хайсан юм. Иймээс сургамж болох байх гэсэн үүднээс өөрт тохиолдож байсан зүйлээ бичиж сууна. 

Би 17настай үнэхээр тэнэг байсан. Маш царай муутай тарган байлаа. Намайг танилцая гэж хэлдэг банди ч байхгүй, манай найзууд бүгдээрээ хөөрхөн тэгээд би гэдэг хүн байнга сэтгэлээр унаж, ядаж эрэгтэй хүүхдэд үнсүүлж үзэх юмсан гэж их боддог байваа. Тэгээд нэг өдөр манай найз охин хоёулаа гадаа сууя гээд дууджийн. Гараад очсон чинь хоёр бандитай сууж байсан юм.

Нэг нь маш царайлаг гэж жигтэйхэн.  Тэгсэн тэр банди их нүүрэмгий Намайг Төгсөө гэдэг чамайг хэн гэдгийн чи ямар хөөрхөн найзтай юм бэ гээд л нөгөө найз охин руу маань инээгээд л байнаа. Тэгэнгүүт нь би тэр үгэнд нь итгээд хөөрхий дотроо энэ надаа талтай байна даа гээд бодож билээ. Тэгээд тэр орой бараг шөнийн 2 хүртэл гадаа юм ярьцгааж сууцгааваа. Шөнө болсон болохоор охидуудаа хүргэж өгнө гээд нөгөө хоёр чинь бид хоёрыг нэг нэгээрээ хүргэж өгөхөөр болоод хамгийн хөөрхөн банди нь намайг хүргэж өгнө гэлээ. Би дотроо ямар их баярлаж байваа. Тэгээд намайг орцонд оруулж өгөөд уруул дээр зөөлөн үнсэж билээ. Тэгэхэд л би ёстой тэр шөнө унтаж чадахгүй баахан хөрвөөсөн. Тэгээд удаа ч үгүй нөгөө Төгсөө гээд банди манай гэр рүү залгаж байна аа. Гадаа гоё байна гадаа сууя гээд л. Тэгж ингэсээр бараг 6 сар өнгөрөв. Сүүлдээ би гэдэг хүн чинь тэр хүний найз охин гээд өөрийгөө бодчихсон фм-ээр дуу хүртэл захиалж байлаа. Тэгээд нэг шөнө л охин биеэ өгье гэж шийдэж билээ. Тэгээд л унтсан. Харин маргаашнаас нь дахиж над руу хэзээ ч залгаагүй. Бас хамгийн муухай юм нь надтай унтаж чадах юм бол найзаасаа гар утас мөрийнд нь авахаар болсон байсныг нь би сүүлд мэдсэн.

Тэр үед Солонгосын өнгөт дэлгэцтэй утас моданд орж байсан. Тэр найз нь их баян айлын хүүхэд байсан болохоор найзтайгаа чи царай муутай тарган охинтой унтах юм бол чамд шууд энэ утсаа өглөө гэсийн байна лээ. Тэгсэн манай найз охин /найз охин ч гэж дээ/ л надад нэг тийм найз охин байгаа, тэр ерөөсөө хүнтэй үнсэлцэж ч үзээгүй гэж Төгсөөд санал болгосон байгаа юм. Тэрнээс хойш би их сэтгэлээр унасан. Миний найз гэж бодож байсан охидууд маань бүгдээрээ миний тухай цаашаа далдуур сургуулиар нэг ярьж, нэг хэсэг хичээлд явахад маш хэцүү байсан. Тэгээд ээжээсээ гуйж өөр сургуульд шилжиж, удаа ч үгүй манайх өөр газар луу нүүж л би тайвширсан. Одоо бол би сайн хань сайхан хүнтэй суусан. Энэ хүндээ өөрийн биеэ өгсөн бол бүүрч сайхан байх байж дээ гэж их боддог. Гэхдээ охидууд минь хөвгүүд охидоор их тоглодог юм шүү. Харин тэр Төгсөө гээд залуу сүүлд машины ослоор өөд болсон гэж дуулсан.