“Шинэ өнгө Шилдэг сонголт” уриатай " Oмнифорс " компани 2009 оны 5-р сараас эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус компани “Оффисын тавилгын худалдаа”, “TG ” компьютер худалдаа, ханын цаас/обой/-н худалдаа эрхэлж байна. Түүнчлэн өнгөрсөн оны 11-р сараас эхлэн Өмнөд Солонгос улсын DHF брэндийн оффис тавилгыг үйлдвэрээс нь шууд Монголын зах зээлд хамгийн хямдаар борлуулж эхэлсэн билээ.       

DHF брэнд нь 1988 оноос тавилга үйлдвэрлэж эхэлсэн түүхтэй. Байгуулагдсан цагаасаа хойш олон жил шилдэг бүтээгдэхүүн, байгаль орчинд сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн зэрэг олон олон шагнал урамшуулал хүртсэн байдаг. Мөн Өмнөд Солонгос улсын Засгийн газрын худалдан авалтын чанарын тэмдэгтэй шилдэг, чанартай бүтээгдэхүүн гэдгээрээ давуу талтай.

Эдний хамт олон худалдан авагчиддаа зориулж олон олон бэлэгтэй худалдаа явуулдаг бөгөөд “ DHF Мебель”, “TG electronics” хамтран өөрийн фейсбүүк хуудастаа like өгсөн 10.000 дахь азтандаа иж бүрэн компьютер ширээний хамтаар бэлэглэсэн билээ. Энэхүү иж бүрэн компьютерын азтанаар П.Отгонбаяр тодорсон бол тус компаний хамт олон 20.000 дахь азтанаа ч мөн урамшуулахаар болжээ.

Эрхэм хэрэглэгч танд дараагийн азтан болох боломж байна. Та бүхэн эдгээр дэлгүүрүүдээр өргөнөөр үйлчлүүлж, давхар азтан  болох боломжийг бүү алдаарай.