Жил ирэх бүр бензин, шатахууны үнэ өссөн үзүүлэлттэй байсаар ирсэн. Энэ нь иргэд олон нийтийг бухимдуулж, хэл ам дагуулсан сэдэв хэвээр байсан билээ.

Учир нь шатахууны үнэ өсөхөд өргөн хэрэглээний бараа таваар, нийтийн тээвэр, микро автобус, таксинууд дагаад үнээ өсгөдөг. Харин өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар өнөөдөр 12.00 цагт Замын Цагдаагийн Газрын зүүн талд байрлах “Магнай трейд” шатахуун түгээх станц дээр хэвлэлийн хурал хийхээр зарлаад байна.

Хэвлэлийн хурлын зорилго нь шатахууны үнэ төрөл тутамдаа 50 төгрөгөөр буурах талаар хэвлэлийнхэнд мэдээлэл хийх гэнэ.