Одоо нөхөртэй болох гээд болдоггүй найз залуутай ч болдоггүй нөгөө хошин шог шиг юм болжийн. Энэ гэрт чинь шавар бурхан шиг насаараа байна аа гээд би 10 жилдээ нэг залуутай  үерхдэг байлаа. Харамсалтай нь оюутан болоод салсан. Одоо бодохоор надад их хайртай байсын байна лээ.

Их л халамжилдаг. Бороо орцон байхад шалбайгтай замаар явуулахгүй гээд л үүрээд явна, өвлийн хүйтэнд намайг даарчлаа гээд куртка өмсүүлээд л.

Тэгээд би гэж хүн бардам зан, шалдан гуянаас цаашгүй юм байж хөөрийг их гомдоосон доо. Тэр салснаасаа хойш 4 жил миний араас гүйсэн.  Даанч би 6-хан сар болсон хүндээ хамаг юм аа зориулж бүхий л итгэлээ өгсөн гэвч сүүлд нь бүтэлтэй зүйл ирээгүй. Намайг хаяад явсан. Юуг буруу хийснээ одоо бодоод олдоггүй юм. Одоо ганц бие гозон толгой эцэг эхтэйгэ хамтдаа хөгширөөд байжийндоо. Т.32 настай.