26-настай Европ-д их сургуульд суралцдаг миний найз залуу Еврод хүн. Найз залуутайгаа уулздаг болоод 6 сар үүний дараа албан ёсоор үерхээд 2 сар болж байна. Тэр минь миний анхны найз залуу бас түүндээ анхны гэсэн бүх юмаа өгсөн. Хамгийн инээдтэй нь бид 2 Christ-n сүмийн оройн хоол дээр таарсан.Би шашин шүтдэггүй манай найзууд намайг энэ зоогт урьсан юм. Тэгж байгаад түүнийг хараад дурласан 5 сарын дараа түүнийг зориг гаргаж уух юмаар дайлахаар гадуур урьсан. эхэндээ тэр гайхширч зөвшөөрсөн. 

Зөвшөөрөнгүүт нь өөрийгөө хөөрхөн дээр тавьсан. Пүүзээ туфль, жинсээ шорт, савхиар солиод очиход тэр үнэхээр их ангайсан. Тэгээд 7 хоногийн өмнө тэр намайг гэр бүлийнхэнтэйгээ албан ёсоор танилцуулсан. Миний сандарсан гэж жигтэйхэн харин одоо түүнийг би монголд байгаа гэрийнхэндээ албан ёсоор танилцуулах үлдлээ. Яаж хүлээж авах бол над шиг гадаад хүнтэй үерхэж суусан хүнийг монголчууд үздэггүй гэхдээ яадын хайртай бол хэнтэй суух нь хүний эрхийн асуудал биз дээ.