Нөхөр бид хоёр нэг салбарт ажилладаг.  Сална гэж бодолгүй л хамт амьдарч  аз жаргалтай сайхан байсаан. Гэхдээ жижигхэн зүйлээс болж салсан. Хөөрхөн охиноо би өөр дээрээ авсан.  Салснаас хойш нөхөр маань түрүүлж хүнтэй суусан.  Би  хүнтэй суугаагүй.  

Салснаасаа хойш нэг их холбогдоогүй юмаа.  Миний хувьд салбарынхаа яаманд ажилд орсон.  Тэгсэн манай хүн бас  манай яаманд ажилладаг юм билээ.  Анх ажилд орсон өдрөө  л тааралдаж  мэндийн зөрүүтэй өнгөрөх болсон.  Эхнэр нь хамт ажиллаж байгааг мэдээгүй юм шиг байна лээ.

Миний хувьд өдөр бүр таарах нь  сэтгэлээ  сийчүүлж байгаа юм шиг хэцүү байна.  Гэсэн ч гаднаа юу ч болоогүй юм шиг л байгаа.   Би бол ажлаасаа гармааргүй байна. Энэ лав сайны дохио биш байхаа.  Яах вэ