Би өөрийнхөө гэр бүлд тохиолдоод байгаа зүйлийг бичиж та бүхнийг сонсохыг хүслээ. Манайх нэг архи уудаг хүргэнтэй. Бас болоогүй ээ их явдалтай байнга л хүүхэн архины асуудал нь сүүлдээ манай гэрт хүртэл байнга шахуу гарах болсон. Уг нь эхнэртэйгээ өөрийнхөө ээжтэй дүүтэй, хүүхдүүдтэйгээ хамт манайхаас холгүйхэн амьдардаг юм. Гэтэл уржигдар архи ууж ирчихээд харанхуй шөнө муу аав ээжид минь ирж агсам тавилаа. 

Биднийг хүүхэнтэй явлаа хүүхдүүдээ бодохгүй дэндүү арчаагүй байна гэж олон сарын өмнө загнасаны төлөө өнөөдөр өшөөгөө авахаар ирж байгаа царай нь гэнэ. Цагдаад өгчихье гээд дуудлага өгтөл нөгөө цагдааг нь ч ирдэггүй юм байна  тийм зүйлийг авч хэлэлцдэггүй бололтой. Ямар үйлийн үрээр ийм архичин завхай зайдан хүргэнтэй болчихвоо. Тэр 2-ыг салгах гээд шүүхээр оруулахаар нөхөр нь би салахгүй гэсээр асуудал шийдэгдэхгүй тэгээд хамт байхаар үргэлжийн мөнх хэрүүлтэй хоёр хөөрхөн хүүхдээ зовоогоод байх юм. Ийм хүмүүсийг одоо яах вэ? эхнэр ч бас салахгүй миний хоёр хүүхэд өнчирнө гэх юм тэгээд үүнийгээ мэдээд байгаа хэрнээ бусдыг тайван амьдруулахгүй байхаар бид ч бас их түгшүүртэй амьдрах юм. Хэзээ ирээд агсам тавих бол гээд л.