2015 оны 04 дүгээр сарын 30-ны 21 цагаас 05 дугаар сарын 1-ний 21 цаг
                                                                          хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 6-11 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, зарим газраар хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч нутгийн баруун хэсгээр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, шөнөдөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи өдөртөө баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө сэрүүсч 0-2 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.

                                              2015 оны 5 дугаар сарын 02-ноос 5 дугаар сарын 06-ныг хүртэлх
                                                                        цаг агаарын урьдчилсан төлөв:
2-нд төв болон зүүн зүгийн нутгаар, 3-нд зүүн зүгийн нутгаар, 4, 5-нд төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 2-нд ихэнх нутгаар сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир болон Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна. 3, 5-нд өдөртөө бага зэрэг дулаарна.