Би нөхөртэйгээ хамт амьдраад одоо 2 жил болж байна. Би одоо гурван сартай жирэмсэн. Намайг төртлөө босож болохгүй хэвт гэсэн юм.  Тэгээд  байнга хэвтээд байх хэцүү санагдаад дугаар аваад,шинээр Фэйсбүүк хаяг нээгээд нөхрөө надад хэр үнэнчийг шалгасан юм.

Тэгсэн нөхөр бол надаас нууцаар  смс бичээд, чөлөөтэй харьцаад хүүхэд бид 2ыг бол  байхгүй гэж худлаа хэлдэг юм байна. Гараад ир уулзъя, найзуудтайгаа ууж байна гэсэн чинь хаана байгаан хэдүүлээ байгаан, би найзуудаа дагуулаад очих уу ч гэж байх шиг бүүр бэлэн байна.  Тэгээд хүрээд ир гээд нэг хаяг заагаад өгсөн чинь надад худлаа хэлэн хэлэн гараад явчихсан.  Би бүүр дургүй хүрээд хуурамч дугаараа унтраасан. Тэгээд сүүлийн 3  өдөр тэр хуурамч дугаараа хааяаа нээгээд хуурмач хаягаараа бараг орохгүй байгаа юм. Тэгсэн чинь  яагаад орж ирэхгүй байгаан. Санаж байна ч гэж байх шиг.

Яах вэ? Өөрийнх нь үр удмыг гаргах гээд би гэж хүн энд зовж байгааг бол тоож байгаа ч шинж алга аа.  Яанаа. Яах ёстой юм бол?