Өнөөдрийн байдлаар Монгол банкнаас ам.долларын ханшийг 1959 төгрөгөөр зарлажээ. Арилжааны банкуудын авах үнэ 1950-1954 төгрөг, харин 1963-1967-оор арилжаалж байна.

Гадаад валютын ханш тавдугаар сарын нэгнээс тогтвортжиж эхэлсэн юм. Бага багаар суларч байгаа нь юань зах зээлд ихэссэнтэй холбон тайлбарлаж байна. Учир нь өдгөө ноолуурын цаг эхэлж байгаа юм. 

Хятад улсаас ноолуур авахаар юань их хэмжээгээр урсгалд орсон нь ийнхүү долларын ханшийг бууруулахад нөлөөлжээ.

 

Х.Даваа