Би ажилдаа ороод 2 жил болж байгаа юмаа.  Анх орсон цагаас эхлэн хажууд нэг залуу суудаг болсон юмаа.  Тэгээд эмэгтэй хүн л болсон хойно дассан.  Өдөр болгон мэдэхгүй юмаа асуух бүрт нээх хөөрхөн инээгээд л заагаад өгдөг байсан.  Би ч өдөр болгон л өддөг юм. Гэхдээ намайг өөрийг нь өдөж байна гэж мэддэггүй байхаа.  Нээх хэнэггүй, эгдүүтэй залуу байдаг юмаа.  
Үндсэндээ миний харж явдаг залуу.  Ажлынхан ч өөрт нь сайныг нь мэддэг. Өөрөө мэддэг ч юм уу үгүй ч юм уу бүү мэд.  Хамгийн муухай нь миний харж явдаг залуу ажлаасаа гарна гэнээ.  Харж явдаг залуу  гарна гэхээр муухай л байна. Бас би алдмааргүй байна.  Би чамд сайн гээд түрүүлээд хэлчихвэл яах бол?   Эмэгтэй хүн нэр төрөө бодоод чимээгүй байх уу яах вэ? Нээх сонин болчихлоо