Бид урт насалж, залуу харагдаж, илүү эрч хүчтэй, идэвхтэй амьдрахыг хүсдэг. Хэрхэн тийм байх вэ? Мэдээж зөв хооллолт, тогтмол биеийн хөдөлгөөн, оюун санаагаа хөгжүүлэх, биед хортой зүйлүүдээс зайлсхийх хэрэгтэй. Гэхдээ эрүүл мэнд, сэтгэл санаанд туслах маш хялбархан олон аргууд байдаг. Үүний нэг нь шилэн хүзүүн дээрээ мөс тавих эртний хятадын анагаах ухааны арга юм.

Доош харж хэвтээд хөлдөөсөн мөсөө гавлын яс ба хүзүүний хамгийн дээд үеийн уулзвар (зурагт харуулсан) фэнг-фу цэг дээр тавьж 20 минут байлгах хэрэгтэй. Тогтоохын тулд дээр нь алчуур тавих, шархны лент наах гээд юу ч хэрэглэж болно.

Удагүй таны өвчин эмгэг арилсан мэт санагдаж, эрч хүчтэй болон, сэтгэл санаа тайвшрахыг мэдрэх болно.

Мөс тавьсны ашиг:

  • Сайн унтаж амарна.
  • Сэтгэл санаа өөдрөг болно.
  • Гэдэсний үйл ажиллагааг сайжруулна.
  • Ханиад хурдан эдгэнэ.
  • Шүд болон толгойн өвчин намдаана.
  • Уушиг, зүрх судасны өвчнийг намдаана.
  • Бамбай булчирхайнд сайн.
  • Сарын тэмдгийн өвдөлтийг намдаана.
  • Сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулна.