Би төгсөх курсын оюутан. Найз залуутайгаа бараг л суух дээрээ тулж хамт амьдардаг. Гэтэл одоо тэр миний хажууд алга. Хичээл, ажил гэж явсаар өөрийгөө жирэмсэн болсныг мэдээгүй саран гаран болж. Хэд хоногийн өмнө өөрийнхөө хамгийн их хүлээж байсан хүнээ алдчихлаа. Бид 2-ын харилцаа нэг л хоосон хөндий болсон тэгсэн ч би тэсээд л явдаг байсан өөрийнхөө эцэг эхээс зөрөн байж энэ хүнийг сонгоод гэрээ явсан хүн тэсэхээс өөр яахав. Цагийн ажил хийж төгсөхөөр гүрийж яваа надад энэ хүн ямар хүн гэдгээ харуулаад байх шиг. Их ядарч нойр хоолгүй явж байгаагаас болсон байна гэж эмч хэлсэн. Доогуур гэнэт хүчтэй хатгуулаад бөөн нөж гараад л цус алдсан арайхийж ажлынхаа хүнтэй эмнэлэг ортол аль хэдийнээ зулбасан байна гэсэн мэдээг сонссод тэнгэр нэргэх шиг болсон. Одоо уйлаад ч нэмэргүйгээс хойш үр минь ээж нь одоо хүчирхэг байх болно буцааж чамайгаа заавал авах болно оо. Т.Ц-ээс.

Харин би одоо энэ хүнээс салсан нь дээр биз дээ. Алдаал биз юундаа усан нүдлээд байгаа юм гэх хүнийг эцэг гэж дуудуулах эрхгүй гэж бодож байна.