Ихэнх нутгаар үүлшиж, баруун болон зүүн зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг, Хүрэн бэлчир, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газар, Дорнод Монголын талаар 4-9 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 5-7 градус дулаан байна.
 
Өглөө 06 цагт Улаанбаатарт: 3 градус хүйтэн, харьцангуй чийг 34 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.