Сайн байна уу. Би оюутан байхдаа амралтаараа нутаг буцаж яваад нэгэн залуутай танилцаж байсан юм. Тэр залуу надад маш их таалагдсан болохоор би зүгээр өнгөрч чадаагүй сээтэн хаясан гэхэд болно. Тэгээд микрогоор явж байсан болохооор унтахдаа албаар мөрийг дэрлэж унтаад дараа нь хөл нь дээр нь толгойгоо тавьж унтсан. Бараг 2 цаг гаруй ингэж яваад бид хоолны газарт ирэхэд би сэрж буй дүр үзүүлж өндийсөн юм. Тэгээд тэр бууж тамхилж байхад нь би хамт очиж тамхилсан гэх үү дээ. Яриа өдөж түүнийг юу хийдэг хаа байдагийг нь мэдэж авсан. Харин тэр надад хот амьдардаг цагаан сараар аав ээж дээрээ очих гэж яваагаа дуулгав. Ингээд буцаж унаандаа суугаад 2 цаг яваад ирэх газраа ирж бид салсан түүнийг зүгээр явуулна гэхэд харамсалтай санагдаж утасны дугаарыг нь авсан. Цагаан сар ч дуусч би гэж хүн түүнтэй уулзахыг хүсч буйгаа хэлж мсж бичсэн. Ингээд бид удалгүй хэд хоногоос уулзаж эхлэв. Тэр байртай өөрөө төгсөх курсын оюутан гээд л надад бүхий л зүйл нь таалагдсан. Ингээд би удалгүй тэднийхээр орж хонодог болов. Нэг өдөр түүний утсанд хүүдээ ямар нэр өгөх юм өөрөө санал байвал хэлээрэй аав нь юм чинь чамаас асуусан нь дээр байх гэсэн утга бүхий мсж ирэхээр нь би чи муу өөрөө шийд одоо надад хамаагүй би эхнэртээ болсон гэж хариу бичээд явуулсан мсжээ устгасан. Гэтэл маргааш нь орой нь ирэхэд бөөн хэрүүл болж тэр намайг чи миний эхнэргүй болохгүй зайл чи гээд л аймшигтай муухайгаар хэлж хөөсөн. Би тухайн үед уур хүрч би түүнд жирэмсэн гэж худлаа хэлчихсан. Тэр үүнийг тоогоогүй шөнөөр намайг хөөж гаргаж хаясан. Саяхан тааралдсан боловч надтай юу ч дуугараагүй 2 хүүхэдтэй нэг хөөрхөн эмэгтэйтэй явж байсан тэр бодвол миний мсж бичсэн эхнэр нь байх. Харин өөрийгөө тухайн үед шаналаасаа болж тийм зүйл хийсэн байх гэж боддог. Эхнэртэй эр хүн тэрнийгээ л гэдэг юм байна лээ. Хүүхэдтэй хүмүүс мянга салсан байлаа ч хүүхдээ гээд эргэж нийлдэг гэдгийг би өөрийн биеэр мэдэрсэн болохоор гэр бүлтэй яваад байгаа хүүхнүүдэд битгий тэгж явалдаарай гэж хэлэхийг өнөөдөр хүссэндээ хэлэх гэсэн юм. Учир нь өнөөдөр би дахиад л хөөгдөж явна. Хэд сар уулзсан залуу маань надтай сууна гэж байсан чинь солонгосоос эхнэр хүүхэд нь ирээд дахиад л асуудалд хутгалдлаа гэхдээ энэ удаа хүүхэдтэй болоод үлдлээ. Хүмүүсийг салсан гэж болдоггүй юм байна. 

нэгэн эмэгтэй А-аас.