Секс гэдэг бол оршил, өрнөл, төгсгөл гэсэн хэсэггүйгээр явахгүй. Эдгээр үеийг мэддэггүй залууд хайртай болсон бол нэгт зааж өгөхгүй эсвэл сексийн амьдрал утгагүй болж хагацдаг гэдэгтэй санал нийлэх биз ээ. 

Амьдралын нэг том шалгуур бол секс. Эхэндээ болоод байна гэж бодно сүүлдээ бүтэхгүй. Тэгж явсаар хэн нэг нь өөр нэгэнтэй явалдах замыг сонгодог. Гэтэл үүнийг одоогийн зарим хүмүүс нь ойлгохгүй нөхөр, эхнэрээрээ араар нь тавихаар нөгөө явсан хүнийг нь буруутан болгож орхино. Тэгсэн хэрнээ өөрийгөө зөвтгөж бурууг өгөх дургүй байдаг гэдгийг би олон зүйлээс мэдэж авсан юм. Тийм болохоороо нөхөртэйгээ ярилцаж байгаад өөрийнхөө болон тэрний хүссэнээр хийдэг. Цугтаа порно үзэж дотно харилцаанд ордог. Зарим бүсгүйчүүд нөхрөө порно үзэхээр ихэд уурлаж бараг л донтой гэлцдэг. Тэгж хэлж эр хүний дургүйг хүргэж байхаар хамт үзээд тэдний тэрийг үзээд мэдэрч байгаа зүйлийг мэдэрч нэг үзэх хэрэгтэй гэмээр байна. Эрчүүд хийсвэрлэлийг хааяадаа хүсч байдаг тэд гадуур яваа сайхан хүүхнийг харж баясдаг гэдгийг та бүхэн мэдэх үү. Үүнтэй эрчүүд санал нийлэх байх. Миний хувьд нөхөртэйгээ гадуур явж байгаад үнэхээр сайхан хүүхэн зөрвөл ямар хөөрхөн юм бэ тэ гээд л яриад өнгөрдөг. Дотроо хичнээн дургүй байсан ч ингэхээс өөр замгүй. Нэгэнт танихгүй эмэгтэй харж нүдээ баясгасаных нь төлөө хардаж хэрүүл хийж өөрийгөө хямдхан хүүхэн болгож хувиргаад яах юм. 

Харин порног бол хамт үз. Дамаан та 2 суугаад удсан бол бие биенийгээ маргаангүй өөр нүдээр харах байх....Ингээд хосууддаа амжилт гудамжинд танихгүй эмэгтэй, залуугийн төлөө хэрэлдэж байгаа залуу хосыг хараад гутарсандаа бас олон жил амьдралд олон зүйлийг үзсэн болохоор үүнийг бичлээ.