Би 30 дөхөж яваа энгийн л нэг эмэгтэй нөхөр хүүхдийн хамт амьдардаг. 2 идэхгүй хоосон хонохгүй хүнээс дутахгүй болж л байна. Хүн харахад бол жаргалтай, сайхан гэр бүлтэй тийм л хүн.
Гайгүй сайн ханьтай учирсан гэвч амьдрал хэвийн сайхан үргэлжилж байгаа мэт харагдаж байвч сэтгэлд шаналал айдас байгаа цагт цаанаа нэг түгшүүртэй байх юмаа. Байнга бодсоор хурдан үрчлээтээд ч байгаа юм шиг.  Нөхөр маань намайг хуурсан гэхдээ би яг бариагүй ч бичсэн смс уулзсан гэх нотолгоо байгаа. Надад үнэхээр хайртай байсан бол 2 дахь сонголтонд /өөр хүнийг сонирхох сонголт/ хийхгүй байсан байх. Би өөрөө үнэнч байж чаддаг болохоор үнэнч байхыг боломжтой зүйл гэж боддог. Үүнээс хойш 2 жил өнгөрсөн хэдий ч би сэтгэлдээ мартаж чадахүй нээ. Тэр хөгшин хүүхэн рүү бичсэн шиг смс надруу бичдэг ч гүй. Үүнээс айж бодсоор одоо дахиад хүүхэд гаргахаас хүртэл айдаг болж. Дахиад л урьдны явдал давтагдвал яана гэсэн айдас. Мөн манай нөхөр архийг нэг уухаараа маш олон хоног уудаг бас зөрүүд. Би уурыг нь хүргэвэл шууд гараад архи ууна тэгээд би энэ хүнийг уурлуулахгүй архи уулгахгүй гэж хэлэх үгээ дотроо нууж хийх үйлдэлдээ хүртэл болгоомжтой ханддаг мөнхийн айдастай байдаг болжээ.
 
Ямарч байсан салах тухай бодол байхгүй болохоор хувь заяатайгаа эвлэрээд амьдарч л байна даа. Бусад үед нь сайхан байдаг ч ийм айдастай болохоор дураараа өөрийнхөөрөө байна гэдэг хэцүү болжээ. Би эх хүн эхнэр хүн гэдгээ ухамсарлаж ханийгаа хүндэлдэг энгийн нэгэн гэхдээ би байнга хэлж ярихаа хянаж өөрийнхөөрөө байж чадахгүй байна гээд бухимдаад байгаа нь юуны төлөө юм ? би архигүй амар тайван хайраар бялхсан тийм гэрийг хүссэндээ л өөрийгөө хязгаарлаад байгааг яагаад энэ эрчүүд ойлгодоггүй юм.
 
 Эрчүүд нь ч гэсэн гэр бүлийнхээ төлөө үнэнч үүргээ ухамсарлаж хайрлана гэж авч суусан ханиа яагаад өөрийнхөө эрх ашгийн төлөө ингэж зовоодог юм. Хагарсан чулуу хэзээ ч эвлэдэггүй шиг итгэл гэдэг юм тийм эрхэм байдгийг яагаад ойлгодоггүй юм бэ?
 
Өчүүхэн сахилгагүйтэж хэн нэгнийг дуурайж хийсэн үйлдлээс чинь болж хань чинь  насан туршдаа сэтгэлдээ шархтай явдгийг ойлгоорой. Уучилсан ч хэзээ ч хэзээ ч мартдаггүй юм. Жинхэнэ хайранд хэзээ ч хоёр дахь сонголт гэж байдаггүй.