Улаанбаатарт үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч шороон шуургатай. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.

Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө хур тунадасгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүсч шороогоор шуурна. Төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүсэх аж.

Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ. Хур тунадасгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан байх юм байна.

Тэгвэл говийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Хур тунадасгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна