Би ухаанаа алдтал дурласан нь өөрөө л буруутай байх даа. Манай хүн намайг анх суухад л уурлаж загнадаг байсан. Одоо болтол голж харааж зүхнэ. Би салах гэхээр нэрээ бодоод бас нөхөртөө хүүхдүүддээ хайртай болохоор 15 жилийг тэсч байна. Одоо болтол надтай гэрлэлтээ батлуулаагүй. Бид 2-ын амьдралын гэрэл гэгээ 4 хүүхэд байна. Би гэж хүн салж чадахгүйгээс хойш хүүхдээ гаргаад цаг хугацааны жамаар явж л байя гэж бодсон. Гэтэл энэ хүн намайг бүр дорд үзэж байх шиг нэг хүүхэнтэй явалдаж байгаа тэгээд 2 хоног гэртээ ирсэнгүй. Би тэр  эмэгтэйг нь таних хэдий ч хэрүүл хийж өөрийгөө улам дорой байдалд оруулахыг хүсэхгүй байна. Миний тэнхэл дуусч түүнийг тоохоо больсон. Намайг ингэхэд чи яагаад ингээд байгаа юм яасын энэ тэрээ гэхийн оронд бүүр шоудаад алга болчихдог. Тэгснээ чамайг ийм байхад яаж амьдрах юм гэдэг. Хэрвээ үнэхээр би энэ хүний сэтгэлд би үнэхээр хүрдэггүй юм бол салж нэг л шийд гаргасан. Би өөрийн хайраа амьдралаа олмоор байна.