Нөхөр бид 2  хамт амьдраад одоо жил илүү болж байна.  нөхөр маань өмнө нь эхнэртэй хүүхэдтэй байсан. Эхнэртэйгээ таарамж муутай байхдаа л надтай хамт амьдарч эхэлсэн л дээ.  Үнэндээ би л хайртайдаа салгаад суусан.  

Нөхөр маань надад хайртай, хүүхддээ ч хайртай. Хааяа хүүхдээ авчирдэг. Би хүүхдийг нь хайрладаг л даа.  Гэхдээ нөхөр маань надад эвгүй байна байх гэж бодоод хааяа  надгүйгээр хүүхэдтэйгээ уулздаг юм.  Тэгсэн хүүхэдтэйгээ уулзах нэрээр хуучин эхнэртэйгээ бас уулзаад байгаа юм байнаа. Бичсэн юмнууд ч гэсэн их л дотно юм.  Би нууцаар мессеж, чатыг нь уншсанаа хэлээгүй л дээ.  Гэхдээ л хүнд байна.  

Нөхрөө хүүхэд рүүгээ явдаа гээд салдаг ч юм бил үү гэж бодох боллоо.  Уг нь надтай харьцаа нь энгийн хэвээрээ сайхан л байгаа. Яах ёстойн бол зүгээр өөрийг нь яах ьн уу гээд анзаарч байх уу