Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна. 


2015 оны тавдугаар сарын 13-ны 09 цагаас 21 цаг хүртэл: Баруун зүгийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 16-18 метр хүрч, говь тал хээрийн нутгаар шороон шуурга шуурна. Сэрүүсч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 4-9 хэм, Говийн бүсийн өмнөд хэсэг болон Их нууруудын хотгороор 19-24 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.  

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч 10-12 хэм дулаан байна.  

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 3 хэм дулаан, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 860 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.



2015 оны тавдугаар сарын 14-нөөс тавдугаар сарын 18-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан  төлөв

Тавдугаар сарын 14-нд баруун зүгийн нутгийн зүүн, төвийн нутгийн өмнөд, говийн нутгийн баруун хэсгээр, 16-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 17-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи 14-нд говь талын нутгаар, 16-нд Алтайн салбар уулсаар, 17-нд зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. 15-16-нд дулаарна, бусад хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 11-16 хэм дулаан байна.