Нөхөр бид 2 хамт амьдраад 13 жил болжээ. Хүүхдүүд эрүүл саруул, онц сурч, амжилттай байгаа.  Бид хоёрт ч гэсэн дутагдах гачигдах зүйлгүй л байна. Нөхөр тогтсон ажилтай би ар гэрээ авч явахын хажуугаар хувийн бизнесээ хийгээд болоод л байна.  

Нөхөр маань сүүлийн нэг сар нилээн бухимдуу явах боллоо.  Уурлахгүй юман дээр уурлаж хүүхдүүд загнаад тэрнээс нь болж би хүүхдээ өмөөрч маргах боллоо.   

Тэгээд яасныг нь асуугаад ярилцах гэхээр ярилцахгүй жоохон хүүхэд шиг ааш нь олдохгүй хэцүү байсан. тэгээд нөхрийнхөө  мессенжерийг нь, мессежтэй үзээд л ойлголоо. Нэг жоохон охинтой явдаг бололтой юм. Тэр нь жирэмсэн болоод мөнгө нэхээд, хамт амьдарна гээд шалаад байгаа юм билээ.

Надад хүнд байгаа ч  мэдээгүй юм шиг л царайлаад  2 хонож байна. нөхөр хөөрхий  хүүхдээ авхуул мөнгө өгье цувуулж увуулж өгье, эхнэр мэдчихнэ, эсвэл хүүхдээ гаргад өгчих, би өсгөе гэж их л гуйх юм.

Нөхрөөсөө сална гэж  бодохгүй байна. Өөрөө шийдэг гээд хүлээж байх уу?  эсвэл тэр хүүхэнтэй нь уулзаад зохицох гээд үзэх үү? Яавал дээр юм болдоо.  Үнэхээр жирэмсэн болсон бол  яах вэ?