Би найз залуутайгаа муудалцаад их бухимдсанаасаа болоод салий гээд хэлчихсэн юм. Гэтэл тэр яваад ахиж эргэж ирэлгүй явчихлаа. Эмэгтэй хүний бардам зангаараа гуйхыг хүсэхгүй байсан учраас эхний салсан өдрүүд их л жаргалтай байсан юм. 10 гаруй хоноод ирэхэд өөрийгөө аргадах ханьгүй, инээж баясахад хамтдаа байдаг хүнгүй, ганцаардал дунд үлдсэнээ мэдэрсэн. Найз залуутайгаа муудахад тэр гуйгаад л хүрээд ирдэг байсан болохоор тэгээд л ирэх байх гэж бодож байсан ч талаар болж би гав ганцаараа түүнд өөрийгөө ямар их хайртай байснаа тэгэхэд л мэдэж авсан. Ингээд л түүн рүү залгатайл утсаа авахгүй мсж-д хариу өгөхөөр болохоор зориг гарган уучлалт гуйхаар анх удаагаа тэднийд очив. Тэгтэл тэр намайг хараад инээмсэглээд шууд л тэвэрч авсан. Тэгэхэд л би өөртөө дахиж салья гэдэг үгийг хэлэхгүй гэж амалсан. Бас үнэхээр хайртай бол араас нь очих хэрэгтэй гэдгийг ухаарч одоо бид 2 сайхан үртэй болж ээж аавууд болсон.