Сайн байна уу. Надад яг одоо үнэхээр хэцүү байна. Би одоо 25 настай, эмэгтэй. Саяхныг болтол надад найз залуу нтр гэж байгаагүй ээ.

Хэдэн сарын өмнөөс их сургуулийн нэг төгсөлтийн залуу мсж бичиж, утсаар ярих болсон. Нэг л мэдэхэд би түүнд дасаж, сайн болчихсон байсан. Эмэгтэй хүн дасаж дурладаг гэж үнэн бололтой. Удалгүй бид хоёр дотносож би түүнд анхны шөнөө өгсөн. Гэхдээ тэр надад итгээгүй. Миний хувьд тэр л миний анхных байсан. Тэгж яаваад би 2 сартай жирэмсэн болсоноо мэдсэн. Үнэхээр их баярлаж тэр даруй л түүндээ хэлсэн.

Гэвч тэр ''уучлаарай хоёулаа тохирохгүй хосууд, над шиг хүн чамд тохирохгүй, чи наад хүүхдээ авахуулчих'' гэж хэлсэн. Би түүнийг ийм үг хэлнэ гэж бодоогүй, түүнд би маш их итгэж байсан. Тэр өөрөө надтай хоёулаа хүүхэдтэй больё, хэзээ хүүхэдтэй болох уу гээд л ярьдаг байсан. Би ч хүүхэдээ авахуулахгүй төрүүлнэ гэж түүнд уурлаж ч, гуйж ч хэлж үзсэн. Харин тэр хүүхдээ авахуулах гэж надад уурлаж ч гуйж ч бас үзсээн. Ингэж бид 2 маргалдсаар би 2 сар гарантай хүүхэдээ авахуулсан. Би хүүхэдээ аавын хайраар дутааж өгсгөхийг бас түүнийг тэр хүүхдийг авахуулахыг тэгж их хүссэн болохоор ийм шийдвэр гаргасан. Гэхдээ л би эмнэлэг дээр хүүхдээ авахуулах гээд оччихсон байх үедээ түүн рүү авахуулчих юмуу гээд ''битгий'' гэж хэлэх болов уу гэж горьдоод мсж бичсэн. Тэр авахуулчих л гэж хэлсэн. Авахуулсан хойноо одоо би ямар их харамсаж байна гэж санана. Авахуулахаасаа өмнө биеэнд минь дахин нэг бие байгаа гэж бодохоор хайр хүрч, хайрламаар санагдаж, 2 алгаараа хэвлийгээ зөөлхөн зөөлхөн илээд л... Үнэхээр тийм хайрламаар мэдрэмж төрдөг юм билээ.

Нөгөө залуу хүүхдээ авахуулсаныг сонсоод тэгээд л надаас бүрмөсөн бүх харьцаагаа тасдсан. Залгахаар утсаа авахгүй, мсж бичихээр хариу бичихгүй. Би гэж тэнэг хүн өөрт нь ийм зан гаргаж байгаа хүүнийг хүлээгээд л тэвчихгүй утсаа авахгүйг нь мэдсээр байж залгаад л... Надад ийм зан гаргасных нь төлөө түүнийг үзэн ядаж муугаар ч бодохгүй юм. Зүгээр л түүнд гомдоод байх юм.

Дахин дахин бодож, дахин дахин гомдоод л, зүгээр л гомдож байна. Одоо болтол би хүүхдээ авахуулсандаа харамсах, түүнд гомдох 2 минь зэрэгцээд орой болгон л орондоо ороод уйлах юм даа. Уйлахаас өөр яаж ч чадахгүй... Зүрх минь гүн шархдаж, сэтгэлээр гүн уначихаад л явж байна. Хэцүү байнаа надад үнэхээр хэцүү байна.