Сайн байцгаана уу, би анх удаагаа захидал бичиж байна. Манай нөхөр маш их сайн хүн архи ууж тамхи татахгүй гадуур гарч дэмий тэнэхгүй болохоор нь би маш их хайрладаг. Надад хайртай намайг уурлаж загнаж байхад юу ч хэлдэггүй яаж ийж байгаад л инээлгэчихдэг. Нэг ёсондоо бид 2-ын хоорондын харилцаа бол маш сайн. Хадмууд ч сайн хүмүүс том хүүхдийг минь багаас нь өсгөж өгсөн. Би одоо бага хүүхдээ хараад гэртээ байгаа саяхан нөхөр маань хадмын тэнд байдаг газарт томилолт аваад ажиллахаар болоод хадмууд ч гэр бүлээрээ хүрээд ир гээд байхаар нь яваад ирсэн юм. Гэтэл нөхрийн минь авга эгч нар нь хамаатнууд нь намайг дорд үзээд байгаа юм уу хаашаа юм нэг л сонин хандих би яах ёстой вэ. 

Тэр болгонтой нь хэрэлдэж муудалцаж нөхрийгөө зовоомооргүй байна. Ер нь хадмууд, эгч сайн хандаж байхад бусад тэр хүмүүс яахаараа ингэж сонин аашилдаг байна аа би  тэднээс болж нэр хүндээ унагааж нөхөртэйгээ ам мурийхыг хүсэхгүй байна. Надад зөвлөөч.