Би одоо 28-настай нэгэн томоохон тв-д ажиладаг юм. Ажлаар явж байгаад нэг томоохон арга хэмжээнд уригдан очлоо. Би ч хийх ёстой ажлаа хийчихээд хэдэн залуустай юм ярингаа ганц хоёр зуу татав. Удалгүй хүмүүс нэмэгдэж ирсээр хаалгаар нэг хөөрхөн бүсгүй орж ирсэн юм. Түүний урилга манай ширээнд бичигджээ. Би ч ихэд олзуурах үйл ажиллагаанд хоцорч ирсэн түүнд өмнө нь юу юу болсон талаар хэлж өглөө. Ингээд удалгүй ойр зуурын юм ярилцаж байгаад би ч явах цаг болж дараа уулзья гээд гараад явсан юм. Хаана ажилладаг болохыг нь мэдсэн болохоор маргааш өглөө нь шууд л түүний ажилруу залгаж хувийн утасны дугаарын олж авахаар ажилдаа оров. Өдөржингөө бичлэгтэй байсан болохоор орой түүнтэй ярьсан юм. Гэтэл тэр ажил дээрээ ажил ихтэй сууж байна ингэсгээд харина гэхээр нь би очиж аваад хүргээд өгий гэж хэлтэл тэр дуртай зөвшөөрөв. Ингээд би ажлынх нь гадаа очоод залгахад тэр гарч ирээд бид 2 ч зам зуур ганц хоёр ажлынхаа талаар ярилцаж байгаад тэдний гэрийн гадаа ирэв. Тэр ч их орой болсон байсан болохоор заза сайхан амраарай гээд салсан. Үүнээс хойш өдөр болгон утсаар ярьж мсж байгаад уулзахаар товлов. Хамт хоолонд орж кино үзээд түүнийг гэрт нь хүргэж өгөхдөө машинаас буухаас нь өмнө би түүнийг үнстэл тэр надад би чамд үнэнээ хэлье хий гордлого төрүүлээд яахав би лесби гэдэг байгаа. би ч эхэндээ тоглож байна гэж бодсон боловч дараа нь тэр уурлаад надтай ахиж уулзахгүй гэсэн. Ёооё арайхийж хүнд татагдаж эхэлтэл ийм зүйл сонсоод би шоконд орж одоо хүүхнийг нэг нүдээрээ ч харахыг хүсэхгүй байна. Ер нь лесби гэдгийн яаж мэддэг юм бэ? Ахиж хууртмааргүй байна заяаны ханиа хайж яваа над шиг эрчүүд олон л байгаа байлгүй дээ.