Сайн байна уу би та бүгдээс нэг зүйлийг асуух гэсэн юм. Би одоо гадаад сурч байгаа нэг жилийн дараа сургуулиа төгсөнө. Гэтэл найз залуугаасаа жирэмсэн болчихлоо. Уг нь би эгчдээ монголоос жирэмсэнээс хамгаалах эм захиж ууж байсан л даа. Уугаад 6 сар гаруй болж байна. Тэгсэн миний сарын тэмдэг ирсэнгүй. Тэгээд гайхаад үзтэл хоёр зураас гарч байх юм. Жирэмсэнээс хамгаалах эмээ тасралтгүй ууж байсан. Хугацаа энэ тэрийн шалгатал дуусах болоогүй байхым. Худлаа байдаг юм байх даа. Ууж байгаад жирэмсэн болж байсан хүн байнуу эсвэл би эмчид үзүүлэх үү?