Эх нярайлсаны дараа хүүхэд шиг маш эмзэг болдог. Идэж уух, өмсөх зүүх, гээд бүх зүйлс дээр нь ойрын хүн нь анхаарал халамж тавих нь зүйтэй бөгөөд эртнээс уламжлан ирсэн ёс жаягийн дагуу эх хүүхдийг асрах нь нэн чухал. Хэдийгээр 21-р зуун ч гэсэн Монгол хүн болохоор эртний уламжлалаа сахих нь нэн тустай.
 
- Монголчууд хүүхдийн хүйснээс шалтгаалан гэрийн баруун, зүүн хатавчны аль нэгэнд араг түшин сууж, унинаас уясан бүснээс хоёр гараараа чангааж төрдөг байсан. Учир нь урвуу байрлалын хүчээр хүүхэд төрдөг учраас хагас суугаа байрлал хүүхдийг доош төрүүлэх урвуу арилгагч хийнд саад болдоггүй хэмээн үздэг. /Япон, Америк орнуудад одоо үед ингэж төрөхийг илүүд үзэх болсон/
 
- Эхийг төрсөний дараа “хүү, охин гарлаа гэж “ шууд хэлдэггүй, зөвхөн “эх хөнгөрлөө” гэж хэлдэг. Шууд зарлах нь нярайд хүндэднэ гэж үздэг.
 
- Төрсөний дараа сар гаран хугацаанд гам маш сайн барих хэрэгтэй.
- Хань ижил нь эхийн сэтгэлийг зовоох, түгшээх, айлгахыг цээрлэх.
- Нярайлсан эхэд заавал шинэ хонины шөл уулгадаг. Гэхдээ эм хонь гаргадаг.
- Төрсөний дараа эх хөөрч болзошгүй хэмээн төрсөний дараа шууд унтуулдаггүй. Мөн хөлд нь цус хурч, хууч өвчин тогтоно гэж хөлийг нь нэг их жийлгэдэггүй, хагас суугаа байдлаар хэвтүүлдэг.
- Дөнгөж нярайлсан эхэд хөөрүүлсэн сүү уулгавал унадаг тусдаг өвчтэй болдог.
- Тарган өөх тостой мах идэх, архи, дарс, сармис, халуун ногоо зэрэг идээ ундаа хэрэглэвэл арьсны хууч өвчтэй болж тогтоно.
 
- Сав муу агшиж, савны амсар нь суларч болзошгүйгээс болгоомжилж давс, хужир бага хэрэглэх, биеэ дааруулж хөөрүүлэх, чих магнай зулайгаараа салхи авахуулахаас сэргийлэх эс тэгвэл насан туршийн хууч өвчтэй болно.
- Гам алдсан тохиолдолд 3-5 удаа чихэр өвсийг буцалгаж уувал хууч тогтохгүй үлдэж болно.
- Гадны болон холын хүн, өвчин зовлонтой, гаж согогтой хүнийг нялх хүүхэдтэй эх дээр оруулдаггүй цээр байдаг.
- Хөл хорьж байх хугацаанд гадны идээ ундаа амсуулдаггүй.
- Хүүхдийг илт шууд магтдаггүй “Цагаан хэл ам хүрнэ” гэж үздэг ёс бий. Энэ гай зовлон нүүрлэхээс болгоомжилж нэг ёсондоо хүүхдийг төөрүүлэх маягтай хүүхдийн гадаад байдлыг эсрэгээр хэлдэг.
- Эх, хүүхдийн дэргэд тамхи татах тэргүүтэн муу үнэр танар, хиншүү хярвас гаргахыг цээрлэдэг. Нялхсын 15-н ад гэгч байдаг бөгөөд тэр нь үнэрээр дамжин хүүхдийг ороож, ичээнэ гэж үздэг.
 
 
П.Саран