Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэн өнгөрсөн долоо хоногт эх орондоо ирэв. 

Түүнийг АТГ-аас “Эрдэнэс ТТ” компанийн тендертэй холбоотой асуудлаар шалгаж байсан билээ. Гэсэн ч тэрбээр ХБНГУ руу гарсан бөгөөд, түүнийг оргон зайллаа гэх мэдээлэл ч цацагдсан юм.

Уг мэдээлэлд Г.Дэнзэн “Би оргон зайлаагүй” гэдгээ мэдэгдсэн. Тэгвэл тэрбээр ХБНГУ-д сургалтад суусныхаа дараа ийнхүү эх орондоо морилон ирэв. Одоо түүнийг АТГ-аас Я.Батсуурийн оронд шалгаж эхлэнэ гэсэн яриа чих дэлслээ. АТГ-аас түүнийг “Эрдэнэс ТТ” компанийн ТУЗ-ийн гишүүн байхдаа эхнэрийнхээ удирддаг “Говь Повер” компанийг 17 тэрбум төгрөгийн тендерт ялуулсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа юм.

 

Д.Ана