Төрийн ордон гарсан галыг унтраахаар ажиллаж байна. 15:00 цагийн орчимд Төрийн ордон орчмоос утаа гарч эхэлсэн юм. Улмаар Онцгой байдлын хэлтэс, гал унтраах ангийн автомашин Төрийн ордны баруун, урд хаалгаар нэвтэрсэн.

Тэгвэл ордны баруун жигүүрийн дөрвөн давхарт гал гарсан бөгөөд онцгойгийнх нь 15 орчим минутын дараа галыг бүрэн унтраалаа.

Одоогоор галын шалтгааныг хэлэх боложмгүй байна гэв. УИХ-ын даргын өрөөнөөс гал алдсан гэдгийг эх сурвалж мэдээлсэн юм.