Цагтаа загварын тайзнаа алхаж намхан хэмээн гологдож байсан удаатай П.Шүүдэрцэцэгийг өдгөө танихгүй хүн үгүй гэхэд болно.  Тэрбээр мэргэжлийн жүжигчин болж СУИС-иа төгсчээ. Оюутан ахуйдаа "Ану хатан", "Найзууд",  “9009”, “Валентины захидал”, “Хайрлаж болох уу”, “Би эмэгтэй хүн” зэрэг кинонд сайхан хүүхэн, сайн эхнэр, сэргэлэн найз бүсгүй нь дүрийг чадварлагаар бүтээсэн. 

Өнгөрсөн жил "Анирлагч" кинонд Хунзаяа гэх эмэгтэйн дүрд тоглосон билээ. Тус бүтээлд Хунзаяа нутгийн залуудаа хүчиндүүлдэг хэсэг гардаг юм. Тэгвэл ахиж ийм хүнд дүрд тоглохгүй гэв. Учир нь түүний нөхөр Темпо уг дүрд ихээхэн дургүй бөгөөд "чи ямар кинонд тоглочихсон юм бэ" хэмээн ундууцжээ.

Д.Ана