Малчдад зориулсан цаг агаарын мэдээ:

 

         Өнөөдөр нутгийн зүүн хагаст халж, ихэнх нутгаар салхи ширүүсч, шороон шуурга шуурна.

2015 оны 05 дугаар сарын 23-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

  Нутгийн баруун хойд хэсгээр үүлшиж, баруун зүгийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 9-14 метр, Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, Говийн бүс нутаг болон Дорнод Монголын тал нутгаар 28-33 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 28-30 градус дулаан байна.

 

2015 оны 5 дугаар сарын 24-нөөс 5 дугаар сарын 28-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв:  

 24-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 25-нд төвийн нутгийн зарим, зүүн болон говийн нутгийн хойд хэсэг, 26-нд баруун зүгийн нутгийн баруун, төвийн нутгийн хойд хэсгээр, 27-нд баруун зүгийн ихэнх нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи 24-нд говь талын нутгаар,25-нд зарим газраар секундэд 12-14 метр, 26-нд баруун зүгийн нутаг, 27-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүсийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.