Бараг л 10 гаруй хоногийн өмнө чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчид хуурамч визний асуудлаар гадаадын улс оронд хоригдох шахуу байж байгаад ирсэн мэдээлэл нэлээд шуугиан дэгдээсэн билээ.

Энэ хэргийн улмаас Чөлөөт бөхийн холбоо болон дасгалжуулагчдын хооронд маргаан дэгдээд хэд хэдэн хэвлэлийн хурал болж, бие биенээ муулан олны анхаарлыг татсан хэрэг гарсан. Тэгвэл энэ хэрэгтэй адил бас нэг бүтэлгүйтэл жүдогийн тамирчидад тохиожээ. 

Жүдогийн шигшээ багийн тамирчид Моррако улсад болсон Мастерсийн тэмцээнд оролцохоор өнгөрсөн долоо хоногт эхний хэсэг нь Парис хотыг зорин бэлтгэлээ базааж байгаа талаар мэдээлэл гарсан. Тэгвэл шигшээ багийнхан өнөөдөр тэмцээндээ оролцох хэдий ч тэдний байр унаа зэрэг бусад зардлын мөнгийн Жүдогийн холбооноос өгөөгүй бололтой. Энэ талаар шигшээ багийн ахлах дасгалжуулагч, МУГТ, улсын аварга О.Балжинням өөрийн фэйсбуук хуудаснаа бичин тус холбооны санхүүгийн албаныхан ихээхэн харамсаж байгаагаа илэрхийлжээ. Бусад хангамж хоол унаа, байрны мөнгийг цаг тухайд нь өгөөгүйгээс тамирчид хүндхэн байдалд байгаа талаар тэрээр ийн бичсэн байна.

Өчигдөр буюу баасан гарагт тэмцээний сугалгаа сугалсан бөгөөд энэ үед хүнд байдал давхацжээ. 

Энэ удаагийн тэмцээнд нь манай жүдочидод тун чухал тэмцээн бөгөөд эндээс тамирчид 2016 оны олимпийн эрхээ авах юм. Мохаммед 4 Дэлхийн Жүдо бөхийн Мастерсийн тэмцээн Морокко улсын Рабат хотод энэ сарын 23-24-ний хооронд зохион байгуулагдана. Дэлхийд чансаагаараа жин тус бүртээ эхний 16-т эрэмбэлэгдсэн жүдочид Мастерсийн тэмцээнд оролцох юм. Рабат хотын 8000 хүний суудалтай спортын ордонд болох нийт 224 шилдэг жүдочдын тэмцээний сугалаа энэ сарын 22-ны баасан гаригт болох ажээ. Харин энэ сарын 23-ны бямба гаригт эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ийн, эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг-ийн жингийн барилдаанууд ням гаригт эмэгтэйчүүдийн 70, 78, +78 кг-ийн, эрэгтэйчүүдийн 81, 90, 100, +100 кг-ийн жингийн барилдаанууд болж аваргуудаа тодруулна. Энэ удаагийн мастерсийн тэмцээнд Бакуд болсон Их Дуулгын тэмцээний дараагаар шинэчлэн тогтоогдсон дэлхийн чансааг тэргүүлэгч жин тус бүрийн шилдэг 16 жүдоч оролцох энэ тэмцээний нийт шагналын сан нь 200,000 ам доллар ажээ.

Жүдогийн Мастерсийн тэмцээнд оролцох манай улсын баг тамирчдыг Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М. Бөхбат, Д. Нармандах нар ахалж байгаа юм байна. Францын алдарт тамирчин Тедди Риньегийн дасгалжуулагч асан, өдгөө Монголын шилдэг жүдочдын багшаар ажиллаж байгаа Бенуа Кампарг, ахлах дасгалжуулагч МУГТ О. Балжинням, Д. Баттулга, Х. Эрдэнэт-Од нарын удирдлаган дор эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жингийн дэлхийн чансааг 2680 оноотой тэргүүлж байгаа МУГТ М. Уранцэцэг, эрэгтэйчүүдийн дэлхийн чансааг тэргүүлэгч МУГТ Г. Болдбаатар, 60 кг-ийн жингийн Д. Амартүвшин, Г. Хэрлэн, 66 кг-ийн жинд Д. Төмөрхүлэг, 73 кг-ийн жинд МУГТ С. Ням-Очир, МУГТ, Хөдөлмөрийн Баатар Х. Цагаанбаатар, Г. Одбаяр, 81 кг-ийн жинд О. Ууганбаатар, 100 кг-ийн жинд МУГТ, Хөдөлмөрийн Баатар Н. Түвшинбаяр, +100 кг-ийн жинд Ө. Дүүрэнбаяр нар оролцохоор болжээ.

Эмэгтэйчүүдээс 52 кг-ийн жинд А. Цолмон, 57 кг-ийн жинд Д. Сумъяа, 63 кг-ийн жинд Ц. Наранжаргал нар оролцох юм. Саяхан Кувейтэд өндөрлөсөн Азийн жүдо бөхийн 2015 оны аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай зарим тамирчид Францад бэлтгэлээ хангаж, Морокко улсыг зорьсон нь энэ аж