-Газар өмчлөхөөр сонгогдсон иргэдийн өргөдөл баталгаажуулалтын хугацаа хэзээ дуусах вэ. Энэ ажил одоогоор хэдэн хувьтай явж байна?
-Цахим газар өмчлөлийн гуравдугаар ээлж энэ сарын 15-ны 12:00 цагт дууссан. Энэ хугацаанд 170 мянга гаруй иргэн хүсэлт илгээсэн. Үүнээс автоматаар сонголт хийхэд 11665 иргэн шинээр газар өмчлөх эрхтэй болов. Эдгээр иргэн энэ сарын 29-нийг хүртэл харьяа дүүргийн газрын албанд өргөдлөө өгч, газар өмчлөх эрхээ баталгаажуулах шаардлагатай. Өнөөдөр /өчигдөр/-ийн байдлаар 3000 орчим иргэний өргөдлийг баталгаажуулаад байна. Алслагдсан гурван дүүрэгт газар авахаар сонгогдсон иргэд Хан-Уул дүүргийн Соёлын ордонд байрлах нэгдсэн төв дээр холбогдох бичиг баримтын хамт очиж, бүртгэлээ баталгаажуулж байгаа гэдгийг дахин хэлье.
-Энэ хугацаанд өргөдлөө баталгаажуулаагүй иргэд яах вэ. Өмнөх ээлжид хугацааг сунгасан шүү дээ. Энэ удаад сунгах уу?
-Нийслэлийн Өмчийн харилцааны газрын даргын шийдвэрээр 14 хоногоор хугацааг сунгаж болдог. Гэхдээ тодорхой шаардлага үүссэн тохиолдолд л хугацааг сунгана. Ер нь заасан хугацаанд газар өмчлөх өргөдлөө баталгаажуулаагүй тохиолдолд хүчингүй болно. Өөрөөр хэлбэл, тавдугаар сарын 29-ний өдрөөс өмнө газар өмчлөх өргөдлөө баталгаажуулаагүй бол дараагийн ээлжид зарласан байршилд дахин газар өмчлөх өргөдлөө өгнө гэсэн үг. Цахим системээр газар өмчлөх дөрөвдүгээр ээлжийн тов одоохондоо гараагүй байгаа.
-Энэ удаа11 байршилд газар өмчлүүлэхээр зарласан. Иргэд аль байршилд илүү газар өмчлөх хүсэлтэй байна вэ?
-Энэ удаагийн газар өмчлөх ээлж олон байршлын сонголттой байсан. Шинээр есөн байршил сонгосноос гадна өмнөх хоёр байршил хамаарч байгаа. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт Шижирийн хөндий, Шижир уул, Баянзүрх, Улиас тайн бага ам, Богдын давааны ам, Хан-Уулд, Улаан овоотын хоёр хэсгийн байршил, Налайх дүүрэгт Нисэх хотхон, Бага нуур дүүрэгт Булагтай, Тариан булгийн хоёрдугаар хэсэг Бага-хангай, Хангайн хөндийн нэг, хоёр-дугаар хэсгийн байршлууд багтаж байна. Сонгинохайрхан дүүргийн Шижирийн хөндийд 29, Баянзүрх дүүргийн Бага улиастайн аманд 26, Налайх дүүргийн Нисэх хотхон орчимд 22 мянга гаруй иргэн газар өмчлөх хүсэлт илгээсэн.
-Цахим газар өмчлөлийн I, II ээлжийн газар өмчлөлийн гэрчилгээ олголт дууссан уу?
-Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 52 байршилд газар өмчлүүлэх үйл ажиллагааг цахим хэлбэрээр шат дараатайгаар зохион бай гуулж байгаа. Цахимаар газар өмч-лөлийн ажлыг өнгөрсөн хугацаанд хоёр удаа зохион байгуулж нийт 24766 иргэн газартай болсон. Мон гол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд90 хоног буюу гурван сарын дотор газар өмчлүүлнэ гэж заасан байдаг. Үүний дагуу аль болох богино хугацаанд иргэдэд бичиг баримтыг нь олгох төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эхний хоёр ээлжийн газар өмчлөлийн асуудал бүрэн дууссан.
Ц.Заяа
Зочин · 2015/05/24
hudal zuil baina lee 3 udaa orohod taarsangui gene tegeheer 10 udaa ch taarahgui hudal ariin haalga avilgal uur yu ch bish