Одоогийн залуучууд дэндүү муухай хувиа боддог болсон энэ чинь бүх хэрүүлийн үндэс болдог гэж манай эгч байнга үглэдэг юм. Гэтэл би гэж хүн нөхөртэйгээ таарамжтай байгаа  ч хадмуудаас болоод энэ гэрийн адтан болж байна.

Манайхан, танайхан хүн биш гээд үсчээд байх боллоо. Угтаа бол би  эцэг эхийг нь зайлшгүй хүндлэх хэрэгтэй гэж боддог ч яалт ч үгүй тэднээс болж маш их хэрэлдэж би гэрийн  чөтгөрөөрөө дуудуулж байна.Хадам ээж байнга бидний амьдралд асуудалд их бага гэлтгүй оролцож нөлөөлөх юм. Би яах уу?