“Акуа” фитнесс клуб нь жирэмсэн эхчүүдийнхээ эрүүл мэндэд анхаарал хандуулж эхэллээ. Тодруулбал, жирэмсний 2-7 сартайдаа эхчүүд хичээллэж болох бөгөөд эрүүл мэндийн хувьд хэвийн байгаа бүх насны хөл хүнд бүсгүйчүүд хичээллэж болох юм байна. 

Энэхүү жирэмсний акуа фитнесээр хичээллэснээр,

-Хуян хаван буулгана

-Арьсны язралтаа сэргийлнэ

-Жин нэмэхгүй 

-Уян хатанг сайжруулна

-Жирэмсний стресс ядаргааг тайлна

-Төрөлтийг хөнгөвчлөх хөтөлбөр зэрэг маш олон давуу талтай. Та хайртай ханьтайгаа хамтдаа энэ ангид хичээллэж болно гэдгийг дуулгахад таатай байна.