Би нөхөртэйгээ суугаад удаж байна. Хоёр хүүхэдтэй. Ид хийж бүтээдэг нас 30н нас гэдэг. 

Манай нөхөр хааяа архи ууна. Уусан үедээ их догшин ширүүн авир гаргана. Түүгээр ч үл барам надад гар хүрдэг болсон. Маргааш нь дахиад ийм зүйл гарахгүй, 2 хүүхдээ бодъё гэнэ. Ийм л амьдрал явсаар байна. Бас их хартай. Жоохон хүүхэд шиг хаана явна, хэнтэй явна, тэгээд яасан гэх мэтээр эргүүлж тойруулаал асууж шалтгаана. Бүр сүүлдээ ажил хамт олны арга хэмжээнд ч оруулахгүй гэх болсон. Надад энэ байдал хэцүү санагдаад уурлана. Дахиад л хэрүүл гарна. Надад огт итгэдэггүй юм шиг байх юм. Эв зүйгээр хэлж ч үзсэн. Тэгэхээр одоогийн нийгэм хэцүү болсон чи мэдэхгүй байна би амьдралд хайртайдаа амьдралын төлөө л явж байна гээд өөдөөс хашгичиж өгнө. Энэ байдал одоо бүр өдөр болгон үргэжилдэг болоод 2 жил болж байна. Хоёр хүүхэд маань том болж ухаан суугаад аавыгаа орилж хашгичихаас их айдаг болсон. Том маань аав уурладаг юм чинь ээж та ажлаа хийхгүй байж болдоггүй юм уу гэдэг боллоо. Би яах уу үр хүүхэд минь ямар хүн болж өсөх үү ийм гэрт гэж их бодох болсон.