Хэдхэн хоногийн дараа бяцхан үрсийн минь хүсэн хүлээсэн баярын өдөр нь тохиох гэж байгаа билээ. "Хүүхдийн баяр"-ыг тохиолдуулан "Good Price" market-ийнхан фото зургийн уралдааныг энэ сарын 22-нийг хүртэл зарласан юм. Уг тэмцээнд 0-13 насны хүүхдүүд оролцсон бөгөөд хамгийн их лайк, шэйрийг цуглуулсан гэрэл зураг эзнээ азтан болгох учиртай. 

Нийт 70 гаруй хүүхдүүд GOOD PRICE MARKET-н гадна талын логог оруулан зургаа авахуулж түүнийгээ тус дэлгүүрийн фэйсбүүк хуудас рүү илгээж уралдаанд оролцжээ. Тэгвэл тус уралдааны дүн гарч эхний гурван байр мөн уран сэтгэмжийг харгалзан үзэж тусгай 10 байрыг тодруулсан байна.

Энэ сарын 24-ний өдөр 13-р хорооллын салбартаа шалгарсан хүүхдүүдээ баярын арга хэмжээ зохион байгуулж хүлээн авчээ. Уг арга хэмжээний үеэр хөгжөөнт тэмцээн зохион байгуулж бяцхан зочиддоо   дахин уралдуулаад амжсан байна.

Бусад уралдааныг бодвол шагналын сан өндөр байсанд оролцогчид ихээхэн сэтгэл хангалуун байв. Түүнчлэн хүүхдүүдээ дэмжиж тэмцээнд идэвхи зүтгэл гаргасан аав, ээжүүдийг нь бас шагнаж урамшуулахаа ч тэд мартсангүй.

"Good Price Market"-ийн хамт олны зүгээс уралдаанд оролцсон бүх хүүхдүүдэд гарын бэлэг өгсөн бөгөөд ирсэн бусад бяцхан үрсдээ гарын бэлгийг ч гардуулсан юм.

Ирсэн хүүхэд бүрийн нүүрэнд инээмсэглэл тодорч, эцэг эхчүүд ч арга хэмжээний талаар ам сайтай байсныг энд дурдахад таатай байна.