“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр төрийн албан хаагчид эсэргүүцэл үзүүлсэн хэргээр  шүүгдэх талаар өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тодруулбал, түүнийг "Ice top" хамтлагийн дуучин  Д.Манлайжаргал, М.Бадрал нарын хамт энэ сарын 14-нд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд энэ сарын 20-нд болох байсан боловч хойшилсон юм. 

Тэгвэл өчигдөр шүүх хурал болж оройн 19 цагийн үед шийдвэрээ гаргалаа.

Анхан шатны шүүхээс Д.Манлайжаргал мансууруулах бодис хууль бусаар олж авч, хадгалсан хэргээр 3.6 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэх шийтгэл сонсов. Ингэхдээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялтай нь нэгтгэжээ.

Харин М.Бадрал гурван сар, нэг хоног баривчлах ялаар шийтгүүлсэн юм.

Шүүх хурал хаалттай үргэлжилсэн хуралдаанаар Ш.Батбаярт 1.6 жил хорих ял оноолоо. Түүнд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар ял оноожээ. Өөрөөр хэлбэл, түүнийг төрийн албан хаагч үүргээ биелүүлж явахад биед нь халдсан хэргээр ийнхүү ял оноосон юм. Гэвч тэрээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн шударга зүйл алга, давж заалдана гэж байв.