Энэ одооны эрчүүд чинь яацарсан юм бэ?  Ганц бие эмэгтэй хүн гэхээр л эрээр дутсан  нүх сүв гэж хардаг юм уу хаашаа юм.  Миний нийлдэг аягүй сайн найз охин байдын.  Нөхөртэйгээ  суугаад одоо таван жил болж байгаа. Хөөрхөн хүүхэдтэй болчихоод нөхөр нь юу дутлаа гэж надтай уулзий учрий, унтая хэвтэе гээд байгаан бол?  

Өдөр болгон залгаж хоолонд орох уу?  гадуур зугаалах уу? гэнэ.  Сая бүүр  чи юун сүртэйн дутагдаж л байгаа биз дээ. Би ч гэсэн  хаа хамаагүй хүнтэй явмааргүй л байна ш дээ.  Чи таалагдаад байна, ганцаараа амьдардаг юм чинь татлаа түтлээгүй амар юм биш үү  гэж хэлээд сая ам руугаа алгадуулаад явлаа.   

 Ер нь ганц бие болохоор ийм санал их ирдэг л дээ. Гэхдээ л эрчүүдээ  ганцаараа амьдардаг, ганц бие эмэгтэй гэхээр л унтаж хэвтэх бодолтой байдгаа боль л доо.  Өөрсдөө ийм байж эмэгтэйчүүдийг завхай зайдангаар нь дуудах юм. Сайхан бүхнийг  заавал  хазах биш  харах нь сайхан гэдгийг  хааяа ч гэсэн ухамсарлаж байгаач дээ.