Сайн байна уу? Би  өмнө нь  амьдралтай байгаад  нөрөөсөө салсан юмаа.  Жирэмсэн байхад л  өөр хүүхэнтэй сүүлэрдэг.  Хүүхэд төрсөн хойно  ууж ирээд хүүхэд 2-3 удаа зодсон болохоор нь   хүүхдээ аваад тэр гэрээс зугтсан.  Гэрлэлтээ батлуулаагүй болохоор тэр хүнээс хурдхан зугтаж алга болохын түүс байсан.  

 Хүүхдийнхээ эцгээс зугтаж хажуу өрөө хөлсөлж байхдаа байрныхаа эзэн гайгүй залуутай учирах болсон. Архи дарс уухгүй,  элдэв аашгүй, бас л над шиг эхнэрээсээ салсан залуу юм билээ.  Би эр хүнд итгэдэггүй шиг тэр хүн ч гэсэн эмэгтэйчүүдэд итгэхээ больсон байсан.  Тийм үедээ учирсан болохоор хэн хэндээ их итгэж байгаа.  Минийхүүч гэсэн дассан.  

Хүү бид 2оос байрны мөнгө авахаа болиод  цуг байх болсон. Одоо хүүд маань их сайн. Намайг хүүхэд гаргаад өг, миний хүүхдийг өөрийнх нь хүүхэд биш гэж элвээр гадуурхахгүй гээд байх юм.  Одоо энэ хүнтэй хамт амьдраад 2 жил болж байна. Яг дотно болоод  жил л болж байгаа.

Энэ удаад итгээд үзвэл яах бол? Миний хүүг загнаж байгаа харагддаг. Гэхдээ өөрийнх нь төлөө л загнаж байна лээ.  Хүүгээсээ зодсон уу алгадссан уу, чимхсэн үү гээд  санамсаргүй байдлаар асуусан чинь үгүй гэж байна лээ.  Одоо хүү маань 4 настай.  Хүүгээ хойд эцэгтэй болгох уу яах уу?