БНАСАУ-ын Батлан хамгаалахын сайд Хён Ён Чхолийг цэргийн томоохон хурлын үеэр зүүрмэглэн унтсан хэмээн буруутгаж энэ оны дөрөвдүгээр сарын 30-нд цаазаар авсан билээ.

Ёнхап агентлагийн мэдээлснээр Ардын зэвсэгт хүчний сайд эх орноосоо урвасан хэмээн буруутгагдаж, түүнийг их буугаар буудаж хөнөөсөн байна.

Энэ тухай бичлэгийг саяхан олон нийтийн сүлжээнд цацжээ.