Энд захиа бичсэн хүмүүсийн ихэнхи нь хүүхдээ өрөвдөөд гээд салж чаддахгүй яах аа  мэдэхээ байж толгой нь эргэсэн гарууд байх юм. Тиймээс би өөрийнхөө бодлыг та бүхэнтэй хуваалцах гэсэн юм. Нөхөр чинь аав ээжийнхээ хажууд зодно, хүүхдээ томрохоор хажууд нь бас чамайг зодож, загнаж хэл амаар доромжилно.

Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байхгүй гэр бүлд өссөн хүүхэд тийм л хүн болно. Өсвөр насандаа очихоороо аавыгаа үзэн ядна. Ер нь л ийм гэр бүлд хүүхэд өсгөөд дэмий байдаг. Тиймээс л сүүлийн үед хүн хүнээ хайрлах сэтгэлгүй болж хөндий хоосон харилцаатай гэр бүлийнхэнтэйгээ ханддаг болоод байгаа юм.  Хүнийг хайрладаг гэр бүлд төрсөн хүн л бусдыг чин сэтгэлээсээ хайрладаг. Гэтэл тэдний дэргэд байнга хэрэлдээд ханиа муулаад зодоод байвал том болоод яг л тийм хүн болж хүмүүжинэ. Тэр л зангаа гаргана. Охин хүүхэд л гэхэд эхийгээ дуурайна, эрэгтэй хүүхэд аав нь ээжийг нь зоддог орчинд өссөн бол яг л тийм эхнэртэйгээ ёс бус харьцана. Тиймээс залуус минь гэр бүлийнхэнтэй нь хамгийн түрүүнд үерхээд удаагүй байхдаа уулзаж орж гарч бай эцэг эх нь ямар харилцаатай хүмүүс байна гэдгийг харж мэдсний дараа суух хүүхэдтэй болох эсэхээ шийдэж байгаарай гэж миний зүгээс хэлэхийг хүсч байна. /Л-ээс/