Би өөрөөсөө 8 ах хүнтэй уулзаад нэг жил болж байна. Харин сүүлийн үед гэрийнхэн уулзаж байгаа залуугаа танилцуул гэж шаардах боллоо. Тэдэнд надаас ах гэж ердөөсөө хэлээгүй бас түүний тухай ярьж байгаагүй. Айлын охин хүүхэд мэдээж гадуур хоноод байвал хэнтэй болсон гэж асууж хоргоох нь зөв л байх. Манай эцэг эх намайг нэг их цагтаж хоргоож байгаагүй. Танилцуулчихад юу нь болохгүй байгаа юм бол та нар бодож байгаа байх. Саяхан түүнийг нэг эмэгтэйтэй уулзсныг мэдсэн. Тэгээд эргэлзэж эхэлсэн дээ. Эсвэл хайртай юм чинь гээд мэдээгүй дүр эсгээд өнгөрөөх үү.